М.Анхцэцэг Дэлхийн оюутны аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭАзи тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 3 хоногийн өмнө алтан медаль хүртсэн хүндийн өргөлтийн залуу тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль хүртлээ.
Мексикийн Мериад хотноо хүндийн өргөлтийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн болж М.Анхцэцэг Монголын цагаар урьд шөнийн 02.30 цагаас тэмцээнээ эхэлж, 05.30- цагт алтан медаль гардаж, манай туйванчдаас анхны дэлхийн оюутны аваргаар тодорлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж түрүүлсэн бол Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Харин манай тамирчин огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалж өргөхдөө бага зэргийн бэртэл авсан юм. Тэмцээний үеэр түүнд Канад дасгалжуулагч тусалжээ. Ийнхүү тив, дэлхийн тэмцээнд дасгалжуулагчгүй дараалан оролцсон М.Анхцэцэг хоёр алтан медалийн эзэн болов.
Түүний амжилтуудыг сонирхуулбал, Залуучуудын олимпийн IV байр, насанд хүрэгчдийн ДАШТ-ий X байр \2014\, насанд хүрэгчдийн ДАШТ-ий VII байр \2015\, шилдэг 8 тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомын хүрэл \2015\, насанд хүрэгчдийн Азийн аварга \2016\, дэлхийн залуучуудын аварга, хошой мөнгө \2016\, "Рио-2016" олимпийн наадмын VIII байр /2016/, Азийн залуучуудын аварга /2016/, Дэлхийн оюутны аварга /2016/ болоод байна.
Д.Өлзий