СҮХБААТАР: "Морьтон" адууны эмнэлгийн салбарыг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд "Морьтон" адууны эмнэлгийн салбарыг нээлээ.
Тус эмнэлгийн төв 2022 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдөр Сүхбаатар аймагт анхны салбараа ийнхүү нээж байна. Энэ эмнэлэг нь "Морьтон" адууны эмнэлгийн төв салбартай ижил төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд Сүхбаатар аймагт адууны эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж буйгаараа онцлог хэмээн салбар эмнэлгийн захирал Ц.Энхбаатар ярилаа.
Тус
эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд мэргэжлийн дөрвөн эмч тогтмол ажиллах юм.
Улсын
хэмжээнд 4.7 сая адуу байдгийн 1.1 сая нь Сүхбаатар аймагт байдаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс адууны мэргэжлийн эмнэлэг Сүхбаатар аймагт байгуулсан нь уяач, малчдын эрэлтийг хангасан чухал үйлчилгээ болж буйг олон хүн ярьж байлаа.
Тус
эмнэлэг нь зөвхөн адуу эмчлээд зогсохгүй гэрийн жижиг тэжээвэр амьтанд ч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Мөн мал, амьтны хоол тэжээл болон
нэмэлт хүнснийг ч худалдах юм.
Ulaanbaatar