ӨНӨӨДӨР: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-11 07:07:36

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


Олон улсын уулын өдөр тохиож байна


09:30 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Музейн удирдах ажилтны уулзалт зөвлөгөөн” эрдэм шинжилгээний хурлыг Монголын үндэсний музейд зохион байгуулна.

11:00 цагт: Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт Төрийн худалдан авах ажиллагааны газарт болно.

11:30 цагт: Улс төрийн намд төрөөс олгодог санхүүжилт, хяналт, хариуцлага 2026 онд олгох санхүүжилтийн дээд хэмжээ болон улс төрийн намуудын нээлттэй, ил тод байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. 

11:40 цагт: “Эр зоригийн шашдир хэмээх Цагаадайн Улсын түүх оршвой” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейн номын санд болно. 

12:00 цагт: Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Г байранд болно.

13:00 цагт: Монгол-Энэтхэгийн хавдрын тусламж, үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд болно.

13:30 цагт: “Протон эмчилгээний ач холбогдол: Хорт хавдрын эмчилгээг шинэ түвшинд хүргэх нь” хэвлэлийн хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно.


-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна.


-Монгол Улс, Румын Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Румыны кино өдрүүд”-ийг энэ сарын 11-ныг хүртэл болно. 

онгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд энэ сарын 12-ныг хүртэл зохион байгуулна.

-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл “Монгол арт галерей"-д гарна.

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

 -“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.


Хилийн чанадад: 

-Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг "Мандхай" кашмер брэнд 2025 оны "Намрын хэмнэл" гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.

-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


相关新闻