Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг "Онтре ресурс" компанитай хэлэлцээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-12 19:01:35
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Онтре ресурс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Степен Скоттой арванхоёрдугаар сарын 10-ны өдөр уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулагдсаныг мэдэгджээ.


Тэрбээр, "Онтре гесурс" компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна хэмээжээ. 


Мөн Монголын тал:

1. Тус компанитай шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх,

2. Рио Тинто групптэй тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй болох,

3. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-д суурилсан хэлбэрээр хийх зэрэг байр суурьтай байгааu илэрхийлжээ. 


Уулзалтын үр дүнд талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр болсон байна.

相关新闻