СЭЛЭНГЭ: Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүртгэгдээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий
хүрээнд олгосон нийт зээлээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бүртгэгдээгүй
байна.
"Шинэ
хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд Сэлэнгэ аймгийн хоршоонд нэгдсэн 1085 малчин
37,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ.
Дээрх хоршоологчид нийтдээ 4
тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.
Ulaanbaatar