СЭЛЭНГЭ: "Оны онцлох хүүхэд"-үүд шагналаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оны онцлох хүүхэд" шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 33 дахь
жилдээ амжилттай боллоо.
Сурлага,
урлаг, спорт, нийгмийн болон бусад салбарт улс орон, тив, дэлхийн хэмжээнд
амжилт гаргасан хүүхдүүд энэхүү хүндтэй шагналын эзэд болдог онцлогтой.
Сэлэнгэ аймгийн “Онцлох хүүхэд” шагналыг
өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга
Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ХГБХХГ-ын дарга Д.Оюунжаргал нар
гардуулан өгч баяр хүргэлээ.
-“Оны онцлох хүүхэд” номинацийн Сурлагын амжилт төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий
боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Т.Сарангэрэл,
-Урлаг, уран бүтээл төрөлд Мандал сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 7г ангийн
сурагч О.Анужин,
-“Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Шаамар сумын Дулаанхаан тосгоны Ерөнхий
боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Орхон,
-Биеийн тамир, Спортын төрөлд Мандал сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Я.Марал, Орхонтуул сумын “Шинэ Иргэншил” коллежийн сурагч Б.Ган-Очир, Мон-алтиус ахлах сургуулийн 10а ангийн
сурагч Б.Хулан,
-Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд Ерөө сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Энхжин,
-Техник сэтгэлгээ, шинэ санал төрөлд Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р
сургуулийн 11в ангийн сурагч Б.Тэмүүлэн
-Багийн амжилтын төрөлд Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн
Б.Дарьчулуун дасгажуулагчтай
"Модон барилдаан" баг тус тус шалгарлаа.
Ulaanbaatar