2026 онд Монголд соёл, аялал жуулчлал, спортын 140 гаруй үйл ажиллагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-26 10:55:14

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. 2026 онд улс орон даяар зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны нэгдсэн цаглаварыг баталжээ.


Нэгдсэн цаглаварт 2026 онд нийт 140 томоохон эвент, үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний дотор соёл урлаг болон аялал жуулчлалын 99, спортын 14 үйл явдал багтаж байна. Мөн олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн буюу MICE аялал жуулчлалын чиглэлээр 27 эвент зохион байгуулахаар боллоо.


Тухайлбал, нэгдүгээр сард Хэнтий, Архангай, Ховд, Өмнөговь, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь болон Улаанбаатар хотод цас мөсний болон тэмээчдийн баярыг зохион байгуулах аж. Харин хоёрдугаар сард Өмнөговьд уламжлалт “Түмэн тэмээний баяр”, гуравдугаар сард Хөвсгөлд “Хөх сувд”, Улаанбаатарт “Бүргэдийн баяр” гэх мэт аялал жуулчлалын томоохон эвентүүдийг зохион байгуулна. 

相关新闻