АРХАНГАЙ: 1200 гаруй сурагчийн шүдний өвчнийг эмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зургаан настнуудыг зүрх, шүд, нүдний эрт илрүүлэг үзлэгт өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд хамруулж, дүнг гаргасан байдаг.
Үзлэгт Архангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургууль, багт үйл ажиллагаа явуулдаг бага сургууль гээд 30 сургуулийн 1765 сурагчийг буюу 99.83 хувийг хамруулжээ.
Шүдний өвчлөлийн илрүүлэг үзлэгт 1766 сурагч хамрагдахаас 1730 нь буюу 98 хувийг хамруулсан. Үүнээс 1207 сурагч шүдний өвчлөлтэй гарсныг бүгдийг нь эмчилж эрүүлжүүлжээ.
Зургаан настнуудын эрт илрүүлэг үзлэгийн үеэр ямар нэг өвчлөл гараагүй сургууль нь Булган, Хангай сумын сургууль, Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн болон Өндөр-Улаан сумын Хануй баг, Чулуут сумын бага сургуулиуд тус тус оржээ. Харин Тариат сумын ЕБС-ийн зургаан настнуудын 50 хувь нь нүд, шүд, зүрхний ямар нэг өвчлөлтэй гарсан нь хамгийн өндөр тоог харуулсан байна.
Ulaanbaatar