Малаас гаралтай хүнсийг нарийн шинжлэх шаардлагатай болж байна 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-21 15:25:50

Архангай  аймгийн  малчдын  холбооны бүх гишүүдийн  хурал 11 дүгээр  сарын 15-нд  чуулж,  өвчилсөн  малыг  хэрхэх асуудлыг хөндөж ярилцан, лабораторийн шинжилгээ чухалчлах хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.

Улс даяар малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэн даруй хийхийн зэрэгцээ, төр иргэний зүгээс малыг эрүүлжүүлэх үйл ажиллагааны явц  гүйцэтгэлд  үзлэг шалгалтыг  ойр ойрхон хийж, мэдээллийг  олон нийтэд  хэвлэлээр цацахаас гадна мал эмнэлэг үржил, хүнсний аюулгүй байдлын талаарх хуулийг чангатгаж  хэрэгжилтийГ  хангах  хэрэгцээ амьдралаас хэдийн урган гарлаа.

Монгол хүн малынхаа мах, сүү, айраг, цагаан идээг амтлаад, хараад мэддэг  аргачлал хоцрогдож, зайлшгүй  лабораторийн шинжилгээ чухал болж байна. Өнөөдрийн малын эмч, эмнэлгээс  авч байгаа шинжилгээний бичиг ёс төдий өөрсдийгөө хууурч  байгаа хэрэг болж байна. Хэдэн баримт нотолгоо дурдая. Малын мах сүү, цагаан идээ  нь  хамгийн цэвэр  гэгдэж байгаа  Архангай аймагт 2016 онд  89 хээлтэй мал бруцеллёз өвчтэй гарсан. Сүүлийн үед үнээ  энэ өвчнөөр их өвчлөх нь олширсон  гэж албаны  хүн хэлж байна.  Мал эмнэлгийн мэргэжилтнээс бруцеллёз, эргүү өвчтэй малыг эмчилж болох  эсэхийг  тодруулахад, эмчлэх ямарч боломжгүй гэж  байна. 

Л.Булган

 

相关新闻