Цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-21 15:38:32

Архангай аймгийн Эрдэнэмандал, Цэцэрлэг суманд 2015, 2016 оны ойжуулах, ойн арга хэмжээг санхүүжүүлэхдээ Төсвийн тухай хууль зөрчсөн нь аудитын шалгалтаар тогтоогджээ.

Тэд батлагдсан зардлыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг анхан шатны баримтаар тулган шалгажээ. 

Аудитын явцад 2015 оны 50,0 сая төгрөгийг Эрдэнэмандал сумын Ёслол хүндэтгэлийн талбай байгуулахад олгож, цэцэрлэгжүүлэлт нэмэгдүүлэх ажил хийгээгүй явдал төсвийн тухай хуулийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”-гэж заасныг зөрчсөн аж. 2016 онд 44.4 сая төгрөгийг Цэцэрлэг сумын төвийн ногоон байгууламжийн зөвхөн хайс хамгаалалтыг хийх ажилд зарцуулж мод тарьж цэцэрлэгжүүлэлт хийгээгүй байгаа нь Төсвийн тухай хуулийг мөн л зөрчжээ. Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 58.4.8-д заасан сумын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “сумын төвийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх” чиг үүргийг аймгийн төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжүүлэхээр  төлөвлөж зарцуулж байгаа нь  төсвийн тухай хуулийн 6.6.6-д заасныг зөрчжээ.

      Л.Булган

 

相关新闻