Улсын дээд шүүхээс МАН, АН-ын хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batbold.sh@montsame.gov.mn
2026-01-09 19:00:42
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Ардын Нам, Ардчилсан Намын хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ.


Тус хуралдаанаар Монгол Ардын Намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж үзээд МАН-ын даргаар Н.Учралыг албан ёсоор бүртгэсэн байна.


Мөн Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд нийцсэн хэмээн үзжээ.

相关新闻