Ахмад жүдочид ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-ын Флорида мужийн Майами хотноо энэ сарын 19-20-нд болсон жүдо бөхийн ахмадын ДАШТ-д манай улсаас 9 тамирчин оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцож хүч, ур чадвараа сорьсон байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалын 63 кг-д өрсөлдсөн спортын мастер Т.Энхцэцэг алтан медаль хүртжээ. Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Л.Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F4 ангиллын 63 кг-д Р.Дэчинмаа, F3 ангиллын 70 кг-д ОУХМ Б.Болорцацрал нар тус тус хүрэл медалийн эзэд болов.
Д.Өлзий