Нарны гүүрийн баруун талаас УБТЗ-ын хойд талын автобусны буудлын авто замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-03 17:14:14

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, шинэчлэх ажлыг эхлүүлж буй.


Тодруулбал, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг энэ сарын 4-ний 23:00 цагаас хааж, шинэчлэн зургаадугаар сарын 6-ны 06:00 цагт нээх аж.


Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

 

 

 

相关新闻