Мэргэжлийн сумогийн Харү башё эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2026 оны Харү башё Осака хотод өчигдөр эхэллээ. 74 дэх аварга, гавьяат тамирчин Хоошёорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулсан Монголын 23 сүмоч таван зиндаанд хүч үзэж байна.
Тэднээс 17 нь өчигдөр дэвжээнд гарч барилджээ. Эхний өдөр манай сүмочдоос аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Оошоүма П.Дэлгэрбаяр нар давсан бол бусад нь өвдөг шорооджээ. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн энэ башёд өмнөх хоёр тэмцээн шигээ сайн барилдвал озэки цолоо эргүүлэн авах боломжтой болно. Тэрбээр өмнөх хоёр башёгоос нийт 22 даваатай байгаа юм.
Тэгвэл 75 дахь аварга Ооносато эхний өдөр бүдэрлээ. Харин сүүлийн хоёр башёд түрүүлсэн Украины бөх Аонишики тэмцээнээ ялалтаар эхлүүлэв.
Жюүрёо зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц эхний өдөр хашир бөх Нишигикиг давлаа.
Монгол бөхчүүд
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 1-0
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 1-0
Б-6 Оонокацү Б.Чойжилсүрэн 0-1
З-7 Оошёома П.Дэлгэрбаяр 1-0
Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
Б-10 Роога А.Амарсанаа 0-1
З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 0-1
З-16 Асахакүрюү Р.Жамъянтогтох 0-1
Жюүрёо
Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар 1-0
З-9 Тамашёохо Э.Энхманлай 1-0
З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 0-1
Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц 1-0
Макүшита
Б-8 Казэноүми Ц.Билгүүн 0-0
З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 0-1
З-28 Ваканофүжи Т.Бөхчулуун 1-0
Б-38 Саданохикари Д.Наранцогт
Б-46 Котокэнрюү Г.Билгүүн 0-0
З-56 Тэнросэй С.Лувсангомбо 0-0
Санданмэ
З-14 Госэйзан Б.Мөнх-Од 0-0
З-17 Тацүбаяма М.Буянтогтох 1-0
З-51 Сачинофүжи Г.Оргил 0-0
Жонидан
Б-8 Асахифүжи Б.Очирсайхан 1-0
З-39 Тэншёояма Г.Отгонбат 1-0