Цанын спринт зайн уралдаанд Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод болж буй өвлийн XIV паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчдын тэмцээн уралдаан өчигдөр эхэллээ.
Өчигдөр болсон пара гүйлтийн цанын спринт зайн уралдааны эрэгтэйчүүдийн спринт гараанд 30 тамирчин уралдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Ганболд 2:44.63 минутын амжилтаар 16 дугаар байр, Ц.Дашдорж 2:51.71 минутын үзүүлэлттэй барианд орж 22 дугаар байр эзлэв.
Манай хоёр тамирчин өнөөдөр 10 км зайд хурд сорино. Энэ уралдаанд 25 тамирчин оролцож сонгомол техникээр уралдах бөгөөд олон улсын хэмжээний мастер Ц.Дашдорж Улаанбаатарын цагаар 18:37 цагт, Б.Ганболд 18:38 цагт гараанаас гарах ажээ.
