ӨВӨРХАНГАЙ: Майдар эргэх ёслолд үндэсний дээл хувцастай ирэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-24 11:00:46

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүсэгтэн олон хүндэтгэн оролцдог Майдар эргэх ёслол энэ сарын 26-нд Эрдэнэ зуу хийдэд болно.


Буддын ёс сургаалд бидний оршин буй цаг үеийг ‘сайн галав’ гэдэг бөгөөд энэ үед мянган бурхан заларна хэмээн үздэг. Түүний тав дахь нь Майдар бурхан бөгөөд түргэн заларч ирэх ерөөлөө тавьж, сүсэгтэн олон хамтдаа буян хураах үйлийг майдар эргэх ёслол хэмээдэг.


Эрдэнэ зуу хийд нь майдар эргэх уламжлалаараа алдартай. Эрт цагт монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтэн олон тэмээн жингээр ирж, үндэсний дээл хувцсаа өмсөн Майдар бурханд мөргөж, хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай байжээ.


Тиймээс уг ёслолд үндэсний дээл хувцастай ирэхийг Эрдэнэ зуу хийдээс уриаллаа. Энэ үеэр 108 суваргыг гороо эргэх, Чойжоо дүгжүү ном айлтгуулж, сор гаргах, буян хураах зан үйлийг үйлдэх юм. 


相关新闻