ЗАВХАН: Хамгийн үржил шимтэй газраас нэгдлүүдэд газар олгож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-26 10:01:06

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 84 жилийн өмнө буюу 1942 онд нэгдлүүдэд газар эзэмшүүлэх ажил эхэлсэн байна.


Тухайн онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад “Газар эдэлбэрийн тухай хууль”-ийг баталж, нэгдлүүдэд газар олгохдоо хадлан, тариалангийн зориулалттай хамгийн үржил шимтэй газрыг эхний ээлжид эзэмшүүлэх бодлогыг баримталж байжээ.


Мөн ардын үйлдвэрлэлийн анхны нэгдлүүдийг бэхжүүлэх, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн баримт бичиг нь 1942 оны хоёрдугаар сарын 19-нд батлагдсан ардын үйлдвэрлэлийн нэгдлийн шинэ дүрэм байв.


Уг дүрмээр нэгдэлд элсэгчид хөдөлмөрөө нэгтгэн үл хуваагдах фонд бий болгох, гишүүдийн хөдөлмөрийн тоо, чанарт үндэслэн орлогыг хуваарилах зарчмыг тогтоожээ. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн багаж, хэрэгслийг тодорхой хэмжээнд нийгэмчлэх журам хэрэгжиж байсан байна.


Энэ үед Завхан аймагт нийт 14 нэгдэл газар эзэмшиж байсан тухай баримт аймгийн архивт хадгалагдаж үлдсэн бөгөөд “Нэгэн зууны шастир” номд дурдагдсан байна. Мөн нэгдэлжих үйл явц болон газрын үр шимийг хүртэж байсан түүхийг харуулсан эд өлгийн зарим зүйлс аймгийн Орон нутгийг судлах музейн танхимд дэглэсэн байдаг.

相关新闻