Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-30 10:16:17

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хятадын Янжөү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах IV тэмцээн болж, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр нийт замаа 1:12:26 цагт туулснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Харин эрэгтэйчүүдийн ангилалд уралдсан гавяат тамирчин Б.Сэр-Од 1:05:45 цагийн үзүүлэлтээр шагналт IV байрт шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад зургаан тамирчин оролцжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Б.Сэр-Од, спортын мастер Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, спортын мастер Б.Номин нар уралдсан байна.


Ташрамд дурдахад, ЗААШТ-ийг Янжөү хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 20 дахь удаагийн олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнтэй хамтатгажээ. 





相关新闻