Европын Холбоо хямралын үеийн онцгой арга хэмжээгээ дахин хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-01 10:04:55

БРЮССЕЛЬ. 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /Reuters/. Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний зах зээлд үүсээд буй тасалдлыг шийдвэрлэхийн тулд Европын Холбоо /ЕХ/ 2022 оны хямралын үеэр авч байсан онцгой арга хэмжээнүүдээ дахин хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн тухай тус холбооны Эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дан Йоргенсен мэдэгджээ.


ЕХ-ны эрх баригчдын хэлэлцэж буй төлөвлөгөөнд эрчим хүчний тариф болон татварыг хязгаарлах саналууд тусгагдсан гэж тэрбээр мягмар гарагт болсон гишүүн орнуудын сайд нарын цахим хурлын дараа хэлсэн байна. 2022 онд ОХУ Украин руу халдан довтолж, хийн нийлүүлэлтээ тасалсны дараа ЕХ багц яаралтай арга хэмжээг хэрэгжүүлж байсан юм.


Ираны дайн эрчим хүчний зах зээлд урт хугацааны саатал, хүндрэл учруулж болзошгүйг Д.Йоргенсен анхааруулжээ


Энэ оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгч эхэлснээс хойш Европын орнуудад байгалийн хийн үнэ 70 гаруй хувиар өсөөд байна.

相关新闻