Майк Ш.Энхийн-Од NCAA-гийн "Бүх оддын тоглолт"-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-02 10:19:24

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Америкийн коллежийн сагсан бөмбөг буюу NCAA-гийн төгсөх ангийнхны дунд Үндэсний дасгалжуулагчдын холбооноос/NABC/ зохион байгуулдаг “Бүх оддын тоглолт”-д Өмнөд Каролинагийн багаас манай Майк Ш.Энхийн-Од оролцохоор болжээ.


Уг тоглолт нь NCAA final four буюу шөвгийн дөрвийн үеэр жил бүр болдог уламжлалтай юм. Энэ нь NBA-гийн драфтад тухайн жилд орж байгаа тоглогчдоос 3-4 насаар ах тоглогчдыг скаутуудад илүү нээлттэй танилцуулах зорилготой үйл ажиллагаа ажээ. Энэ тоглолтыг NBA-гийн багуудын скаутууд их ирж үздэг юм байна. Уг тоглолтоос NBA-д орсон одууд нь Жэйлен Брансон, Фрэд Ванвлийт нар аж.


Бүх оддын тоглолт маргааш шөнө 03:30 цагт болно.  

相关新闻