Альшаа аймагт үндэсний бөхийн барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт тавдугаар сарын 1-4-нд зохион байгуулах үндэсний бөхийн үйл ажиллагаанд Монголын Үндэсний бөхийн холбоог төлөөлөн оролцох багийг Монгол Улсын заан М.Өсөхбаяр ахална.
Энэхүү үндэсний бөхийн барилдаанд “Баатарчууд хундагат” 1024 шалбуур бөхийн алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, монгол үндэсний бөхийн барилдаан, монгол бөх судлалын олон улсын хурал, дөрвөн өөр төрлийн бөхийн барилдааны гиннесийн тэмдэглэл зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Альшаа аймгийн захиргаа, Өвөр Монголын бөхийн
холбооноос тус наадамд Монголын үндэсний бөхийн холбооноос оролцох урилгыг
Өвөрмонголын бөхийн холбооны тэргүүн Галаар уламжлуулан энэ сарын 2-нд гардуулан өгчээ.
Шалбуур бөхийн барилдааны түрүү бөх 100 сая, үзүүр бөх 40 сая, их шөвөг 20 сая, дунд шөвөг 15 сая , бага шөвгийн 16 бөхөд 7,8 сая, Монгол бөхийн барилдааны түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах юм.
Мөн барилдаанд
оролцох бөхчүүд info@mnwf.mn хаягаар
мэдээллээ ирүүлэх талаар
Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.