Б.Ренчинпэлжээ алтан бүсний эзэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотноо өнгөрсөн бямба гарагт чөлөөт бөхийн “Journeymen Wrestling World Classic” залуучуудын олон улсын нэр хүндтэй тэмцээн болов.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон 65.8 кг-ын жинд “New Gen Team” клубийн тамирчин Б.Ренчинпэлжээ долоон тойрогт дараалан долоон ялалт байгуулснаар аваргын алтан бүсний эзэн болжээ.
Ингэснээр Монгол Улс тус тэмцээнээс хоёр дахь удаагаа аваргын
бүс хүртэж буй нь энэ. Өмнө нь “New
Gen Team” клубийн тамирчин
Д.Нарантулга алтан бүс зүүж, шилдэг
бөхөөр тодорч байлаа. Уг тэмцээнд манай
улсаас чөлөөт багийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Оюунболдын
удирдлагад долоон тамирчин оролцсоноос 72.6 кг-ын жинд “Дархан Эрхэт” клубийн тамирчин М.Мөнх-Очир, 102 кг-д Э.Бямбадорж нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна. Түүнчлэн 129
кг-ын жинд “Төв Арж” клубийн тамирчин Ц.Буянтогтох
хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд
есөн орны 480 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин
өрсөлдсөн бөгөөд өнөөдрөөс эхлэн
олон улсын тав хоногийн хамтарсан бэлтгэлд тамирчид хамрагдах нь ээ.

