Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаан маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-08 10:21:26

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2026” тэмцээний шигшээд тулалдах 40 боксчны нэр тодорлоо.


“Аса арена”-д болж буй энэхүү тэмцээнд 25 орны өрсөлдсөнөөс 11 улсын боксчид финалд шалгарчээ. Тодруулбал, Энэтхэг, Казахстанаас тус бүр найм, Узбекистанаас долоо, Хятад, Хойд Солонгосоос тус бүр гурав, Монгол, Япон, Йордан, Тайвань, Тайландаас тус бүр хоёр, Тажикстанаас нэг боксчин алтан медалийн төлөө тулалдахаар үдээд байна. БНАСАУ-аас гурван боксчин  ирээд гурвуулаа аваргын төлөө шалгарсан нь гайхалтай.


Эмэгтэйчүүдийн шигшээ тулаан маргааш 13:00 цагт эхэлнэ. Алтан медалийн төлөөх тулааны салхийг 48 кг-д манай тамирчин Э.Номундарь Энэтхэгийн Минакши Минакши нар хагалах юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ тулаан энэ сарын 10-ны баасан гаргийн 13:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр манай улсаас 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан Японы Руй Ямагүчитай тулалдах аж.


Алтан медалийн төлөө тулалдахаар олимп, дэлхийн аварга Хятадын Юү Вү, дэлхийн хоёр удаагийн аварга Тайванийн Хсиао Вен Хуанг, дэлхийн аварга Энэтхэгийн Жасмине Ламбориа, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайванийн Ниен Чин Чиен, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Надежда Рябец, Узбекистаны Азиза Зокирова, дэлхийн аварга Казахстаны Оразбек Ассилкудов, Торехан Сабирхан, Айбек Оралбай, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Нурбек Оралбай, дэлхийн аварга Узбекистаны Фазлиддин Еркинбоев зэрэг шилдэг тамирчин шалгаран үлджээ. 



相关新闻