Францын цэргийн тоог 330 мянгад хүргэж нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Kazinform/. “2024-2030 оны цэргийн төлөвлөлтийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дөрвөн жилийн дараа Францын цэргийн зардал 76.3 тэрбум еврод хүрнэ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Катрин Вотрен Елисейн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Сайдын хэлснээр, хуульд өөрчлөлт
оруулснаар 2030 он гэхэд батлан хамгаалахын зардал 36 тэрбум еврогоор нэмэгдэх
ажээ. Ташрамд дурдахад, 2017 онд Францын цэргийн зардал 32 тэрбум евро байсан
бол 2027 онд хоёр дахин нэмэгдэнэ.
Цаашдаа 2030 он гэхэд цэргийн нөөц хүчинд байгаа
албан хаагчдын тоо 50 мянгад хүрэх бөгөөд нийт цэргийн тоо 330 мянгаас давснаар Францын арми Европын
хамгийн том армиудын нэг болно гэдгийг сайд дурдлаа.
Францын хэвлэлүүдэд мэдээлснээр, “2024-2030 оны цэргийн төлөвлөлтийн тухай” хуульд оруулах нэмэлт
өөрчлөлтүүдийг долоодугаар сарын 14-нөөс өмнө парламентаар батлуулахыг засгийн
газар эрмэлзэж байгаа ажээ.