Монголын боксчид ААШТ-ийг хоёр мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-10 16:32:37

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын холбоо, Монголын боксын холбоотой хамтран збоксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Аса арена”-д 11 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.


Энэ удаагийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй 15 тамирчин эх орныхоо рингэнд гарснаас тав нь медалийн болзол хангав. Тодруулбал, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүлж байна. Эрэгтэйчүүдээс 55 кг-д олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан Филиппин, Туркменистан, Казахстаны тамирчдыг дараалан ялсан ч финалд Японы тамирчин Рей Ямагүчид ялагдлаа. Хоёр боксчны тулаанд эхний үед Японы тамирчин 4:1-ээр илүүрхсэн. Харин хоёрдугаар үед ид дундаа үргэлжилж байхад Ямагүчигийн хөмсөг задарч, улмаар шүүгчид санал нэгтэйгээр ялалтыг Японы боксчинд өгөв. Ингэснээр манай тамирчин мөнгөн медальтай тэмцээнээ дуусгалаа.


Үүнээс гадна өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь мөнгө, 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан нар хүрэл медаль хүртсэн юм.

























相关新闻