МШТХ-ны Үндэсний Дээд Лигийн XVIII тэмцээнд Жем Интернэшнл ХХК-ийн баг гутгаар байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-14 12:00:32
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14/МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний холбооны Үндэсний Дээд Лигийн XVIII тэмцээн гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 12-нд болж, Жем Интернэшнл ХХК-ийн баг тамирчид гутгаар байрт шалгарлаа.


"Энэхүү амжилт нь манай баг тамирчид зөвхөн нэг байр эзэлсэн үр дүн биш, харин багийн сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөр, тууштай байдлын бодит илэрхийлэл байлаа. Тэдний энэ ялалтын замнал үргэлжилж, удахгүй Лондон хотод зохион байгуулагдах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан нь бидний бахархал юм" хэмээн Жем Интернэшнл ХХК-иас мэдээллээ.


Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ны Үндэсний Дээд Лигийн XVIII тэмцээний дүн:

1-р байрт: GSB Capital баг,

2-р байрт,  МОННИС группын баг

3-р  байрт, GEM INTERNATIONAL баг шалгарлаа. 


2026 оны Үндэсний 18-р дээд лигт орсон “Gem International” багт Спортын мастер М.Тэмүүлэн, Спортын мастер М.Ундрам, Спортын мастер Н.Энхсайхан, Спортын дэд мастер Б.Энхтөгөлдөрбаясгалан, Спортын дэд мастер Л.Бат-Оргил, 1-р зэргийн цолтой Э.Аялгуу, 1-р зэргийн цолтой Т.Энхжин нарын тамирчин багтжээ. 






相关新闻