ТБҮЦ-ны үлдэгдэл 440.3 тэрбум төгрөгт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-05 17:35:09

Монголбанк 1 долоо хоногтой 279.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 440.3 тэрбум төгрөг боллоо.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

 Б.Заяа

相关新闻