А.Баярцэцэг шүүгчдийг будаатай цайгаар дайлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-12-06 10:29:25

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн “Miss World” тэмцээний оролцогчид тив тивээрээ хуваагдан өчигдөр хоолны шоунд оролцов.

Ази тивийг төлөөлөн гоо бүсгүйчүүд Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол будаатай цай хийжээ. Манай улсаас оролцож буй “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Шүүгчид цайг маань амсаад их л бодлогширсон царайтай байснаа уулга алдаад ямар гоё юм бэ гээд дахин дахин уугаад л байсан. Дараа нь бүх охид ууж үзээд "Ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна гэж байсан" хэмээжээ.

Энэ тэмцээнд Карибийн тэнгисийн гоо бүсгүйчүүд нэгдүгээр байранд орж Ази тив хоёрдугаарт шалгарчээ.

Ж.Болор

相关新闻