Хөрөнгийн бирж 32 815 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн байдлаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 32 815 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцаа өсчээ.
Тодруулбал 12 компанийн хувьцаа буурсан бол нэг компанийн хувьцаа тогвортой байв. Үүнээс “Хүрд” компани хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Монгол шевро” 4.17 хувь, “Авто импекс” 3.23 хувиар нэмэгдэв.
Мөн 2197 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 233,918,353.00 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 792.07 нэгж болж 0.32 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 385 тэрбум 662 сая 106,954.00 төгрөг боллоо.
Б.Заяа