Сурагчдын дотуур байр, спорт заал ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны Улсын тэргүүний 12 жилийн дунд сургуулийн захиргаа сурагчдын гал тогоо бүхий дотуур байр, спорт заалны шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа.
Тус сургуулийн спорт заалыг Улаанбаатар хотын "Моденс" ХХК 149 950 000 төгрөгийн өртгөөр гүйцэтгэсэн бол, гал тогоо, саун, шүршүүр, бие засах газар бүхий 32 хүүхдийн дотуур байр, уурын зуухны барилга зэргийг аймгийн ГХБХБГ-ын захиалгаар тус аймгийн “Шадар туслагч” ХХК концессийн гэрээгээр 118 923 422 төгрөгөөр чанарын өндөр түвшинд богино хугацаанд барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.
Сурагчдын амжилттай суралцах тохилог таатай орчин бүрдсэнд Гуулин тосгоныхон, сургуулийнхан нэн баяртай байна. Тус сургууль нь аймаг, улсын тэргүүний сургууль хамт олон, топ менежменттэй, туршлага түгээгч, эрүүл мэндийг дэмжигч байгууллага гэсэн олон алдар хүндэтгэл хүлээсэн тэргүүний хамт олон юм.
Ш.Цоодол