Ногооны агуулах ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-09 15:20:38

Говь-Алтай аймаг жил бүр төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж иргэд хөдөлмөрчдийнхөө хэрэгцээнд нийлүүлж, хэрэглээний тодорхой хувийг нь хангадаг. Харин шаардлага хангасан ногооны зоорь байдаггүйгээс хадгалж хамгаалах, зоорилон ашиглах боломжгүй байдаг юм.

Саяхан ХХААХҮЯ, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймагт шинээр байгуулсан “Хүнсний ногоо хадгалах агуулах”-ыг хүлээн авч ашиглалтад орууллаа. “Газрын алим” ХХК-ийн уг агуулах нь 300 тн-ын багтаамжтай бөгөөд барьж байгуулахад нь 200 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Ийнхүү Алтай хотынхон чанарын шаардлага хангасан хадгалж нөөцөлсөн хүнсний ногоо хэрэглэх боломжтой боллоо.

                                                                                 Ш.Цоодол

相关新闻