Азийн Төв банкууд ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-09 16:08:33

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мьянмар Улсын Найпьидо хотноо болсон Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Холбооны Ерөнхийлөгч нарын чуулга уулзалтад оролцоод ирлээ.

Тус чуулга уулзалтад Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Холбооны гишүүн орнууд, ОУВС, Азийн хөгжлийн банк, Олон улсын төлбөр тооцооны банк болон Мөнгөний бодлогын байгууллагууд оролцов.

Чуулга уулзалтаар Төв банкны чиг үүрэгт үнийн тогтвортой байдлаас гадна санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлага нэмэгдэж байгааг онцолсон байна. Tөв банкны бодлого нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг бүхэлд нь эмчлэх боломжгүй. Санхүүгийн болон үнийн тогтвортой байдал мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү анхааран ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулга уулзалтын үеэр Олон улсын валютын (OУВС)-ийн дэд дарга Mитсухиро Фурусава, ОУВС-ийн Мьянмар Улс дахь Суурин төлөөлөгч Яаснхиса Ожима, БНСУ-ын Төв банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Бияанг Жанг, Хятадын Ардын Банкны  газрын орлогч дарга Жан Жэнжин нартай уулзалт хийжээ. Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудын Төв банкуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцсон байна.

Жил бүр болдог тус чуулга уулзалтаар бүсийн орнуудын Төв банкуудын Ерөнхийлөгч нар мөнгөний бодлого болон санхүүгийн тогтвортой байдлын талаар хэлэлцдэг юм.

 Б.Заяа

相关新闻