“Таван Толгой” компанийн зах зээлийн үнэлгээ өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-10 16:21:31

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр “Таван Толгой” компанийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ хамгийн өндөр дүнгээр буюу 45.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Тодруулбал дотоодын 28 хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ 81.8 тэрбум төгрөгөөр өсчээ.  “Говь” компанийнх 12 тэрбум төгрөгөөр, “Монгол шуудан” компанийнх зургаан тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.  Харин зах зээлийн үнэлгээгээр 27 компани 45.2 тэрбум төгрөгөөр саарчээ. Тухайлбал АПУ хувьцаат компанийнх хамгийн өндөр буюу -25.5 тэрбум төгрөгөөр, “МИК Холдинг”-ийн үнэлгээ 9.21 тэрбум төгрөгөөр, Шивээ Овоогийнх 3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 Б.Заяа

相关新闻