917 тэрбумын санхүүжилт шийдсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГИпотекийн зээлд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтын асуудлыг шийдсэн хэмээх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг Монголбанкнаас үгүйсгэлээ.
Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил хэлэхдээ, "Ипотекийн зээлд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгоно гэдэг нь ташаа мэдээлэл. Монголбанкнаас банкуудад 10, 11 сард олгосон зээлийн эх үүсвэрээс 250 тэрбум, 12 дугаар сард 572 тэрбум, нийт 822 тэрбум төгрөгийг төлөх хугацааг 6 сар болон нэг жилээр сунгасан. Ингэснээр арилжааны банкууд 822 тэрбум төгрөгийг энэ онд бус ирэх онд төлөхөөр болж байгаа юм. Түүнээс биш нэмэлт санхүүжилтын асуудлыг хөндөөгүй" гэлээ.
Б.Заяа