Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн авто зам дээр гэрээт цагдаа ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурадаанаар Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн авто зам дээр гэрээт цагдаа ажиллуулах талаар хэлэлцлээ.
Тус аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу иргэдийн хэлж заншсанаар Цагаан хад орчимд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тээвэрлэсэн нүүрсийг Монголын талд буулгадаг тухайн газарт эрүүл мэнд хамгаалах эмч, хууль сахиулах цагдаа байдаггүй бөгөөд энэ талаар ярьсаар нэлээн жил болсон.
Дээрх хуралдаанаар Тавантолгой-Гашуун сухайт, Оюу толгой чиглэлийн хүнд даацын тээврийн авто замын хөдөлгөөнийг зохицуулах, үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан цагдаагийн албан хаагч ажиллуулах нэн шаардлагатай байгааг ярилцлаа. Ийнхүү тухайн асуудлыг хэлэлцэж тус зам дээр тээвэрлэлт хийж байгаа олборлогч болон тээвэрлэгч компаниудтай гэрээт цагдаагийн албан хаагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргад олголоо.
Д.Мишигсүрэн