Золбин нохой устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-15 21:35:41

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарын 16-19-нийг хүртэл золбин нохойн устгал хийнэ.

Тус сумын нутаг дэвсгэрт золбин нохой ихэссэнээс байгаль орчныг бохирдуулах, хараа хяналтгүй нохой хүн, мал урах зэргээр амгалан тайван байдлыг алдагдуулах, халдварт өвчин тараах нөхцөл бүрдэн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг таслан зогсоох зорилгоор энэхүү ажлыг хийх юм. Золбин нохойг устгахад мөрдөх журмын дагуу дээрх ажлыг зохион байгуулна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан журмын 4,3 дахь заалтад тэжээвэр нохойг шөнийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл сул байлгаж болох ба өдрийн бусад цагт уяа болон тусгай хашаа хамгаалалтад байлгана. Мөн 5.2 дахь заалтад нийтийн эзэмшлийн газар бие засуулах, сул тавьж явуулахыг хориглосон байдаг байна. Энэхүү заалтуудыг иргэд үл анзаарч  сургууль цэцэрлэгийн орчим, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ноход олноор бөөгнөрч, иргэдийн аюулгүй байдлыг зөрчөөд байгаа тухай гомдол тасрахгүй гарч байгаа гэж Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.  

Д.Мишигсүрэн

相关新闻