Ухуулах хуудас тараасан залуусыг байцаажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Ардын их хурал” нэртэй хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудсыг гаргаж, энэ сарын 5-6-ны өдөр хотын гудамжаар наасан байна.
Уг хуудсыг наасан залуусыг тагнуулынхан баривчлан байцааж, заримынх нь бичиг баримтыг хураасан мэдээлэл байна. “Ардын их хурал” хөдөлгөөнөөс гаргасан ухуулах хуудсанд “Чингис бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн ухуулах хуудсанд бичсэн байна.
Ж.Батсайхан