15 хоногт  736 согтуу жолооч илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-17 12:58:10

Замын Цагдаагийн алба хаагчид 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15-ныг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илрүүлжээ.

Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэх, хамт олноороо баяр тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Ж.Батсайхан

相关新闻