"Алтан мазаалай" цомын эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-19 10:08:14

Өмнөговь аймагт оны шилдгүүдээ шалгаруулах "Алтан мазаалай" тэргүүн дээд наадам боллоо.

Олон нийтийн ажлаар дамжуулан дэлхийд нэн ховор Монголын говийн унаган амьтан Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэхэд ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сурталчлан таниулах, тодорхой мэдлэг мэдээлэл түгээх, мазаалай хамгаалах сангийн  хөрөнгийг нэмэгдүүлэх  зорилготой уг наадмын талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Наадам онлайн санал асуулга болон тусгай тугаарт мессеж санал хураалт авч олон нийтийн оролцоотойгоор оны шилдгээ шалгарууллаа. Тус шалгаруулалтад салбар бүрийн 83 шилдгүүд 7 төрөлд өрсөлдсөн юм. 

"Алтан мазаалай" цомын эзнээр боловсролын салбараас бага ангийн багш Б.Энхжаргал, эрүүл мэндийн салбараас “Хэрмийн цахиур ” эмнэлгийн эрхлэгч эмч Ж.Ганчимэг, Соёл урлаг, спортын салбараас Хилийн 0131-р ангийн Хөгжмийн дарга, удирдаач Б.Хишигжаргал нар шалгарсан юм. Мөн төрийн албанаас аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Батчимэг, энэрэнгүй үйлстэнээр “Говийн Оргил” төвийн захирал Б.Төмөрбат, баялаг бүтээгчээр “Өнөд Өвлөх Урлахуй” ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбараас Нүүдэл гэрэл зургийн сангийн тэргүүн А.Азжаргал нар шалгарлаа.

Магтаал, шүүмжийг зэрэг зэрэг дагуулсан "Алтан мазаалай" оны шилдэг шалгаруулах наадам ийнхүү 9 өдөр үргэлжлэн шилдгүүдээ шалгаруулснаар өндөрлөлөө.

Д.Мишигсүрэн

相关新闻