Тэрх нуурт живсэн машин, хоёр хүний цогцсыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 11:55:39

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 3 зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолдсон байна.

Энэ сарын 17-ны өдрийн 10:35 цагт ослын дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газрын 7 албан хаагч, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэнийг аварчээ. Харин  иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 18-ны өдрийн 16:04 цагт буюу өчигдөр хоёр удаа шумбалт хийж гарган авчээ. Мөн нуурын гүнд 5-6 метр живсэн  автомашиныг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.   

Ж.Батсайхан

相关新闻