Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 1012 зөрчилтэй тээврийн хэрэгсэл илрүүлж, 27 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Төв аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээлэл өглөө. Төв аймгийн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах хэлэхдээ “өнгөрсөн долоо хоногт 1012 зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж, нийт 27 сая төгрөгийн торгууль ногдуулсан” талаар хэллээ. Өнгөрсөн долоо хоногт гурван зам тээврийн осол гарснаас нэг хүн гэмтэж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногоос 2016 он дуустал “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж байгаа гэдгийг ЗЦТ-аас мэдээллээ. Уг арга хэмжээний хүрээнд улсын чанартай авто зам дагуу хяналтыг нэмэгдүүлж, иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээлэл олгохоос гадна зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүсээс тодотгосон юм.
Түүнчлэн шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөн оролцохгүй байхыг сануулсан бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн хөдөлгөөндөө оролцохыг ЗЦТ-аас анхааруулж байна.
Т.Есүхэйтөмөр