Төв аймгийн эдийн засаг хөдөө аж ахуйн салбарт тулгуурлаж байна 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 16:05:05
Yesukheitumur Tumurbaatar

Худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулагдлаа.

Төв аймгийн худалдаа үйлдвэрлэл дэмжигчидэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрхэн хөгжих хөгжлийн гарцийг олоход  зөвлөлгөөний гол зорилго нь чиглэгдсэн байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс дурдсан юм.

Төв аймгийн ЗДТГ-аас ирэх оныг ажилтай орлоготой иргэн урианы жил болгож буйтай холбогдуулан Төв аймгийн ХХААГазар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, МҮХАҮ танхимын Төв аймаг дах салбар, “Монголын худалдагч нарын холбоо” ТББ болон Төв аймаг дах салбар, Төв аймгийн баялаг бүтээгчдийн салбар холбоонуудтай хамтран энэ удаагийн зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа хэмээн Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлсийн дарга Э.Саран-Эрдэнэ хэллээ.

Төв аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг хөдөө аж ахуйн салбар, 20 хувийг үйлдвэрлэлийн салбар, 20 хувийг үйлчилгээний салбар  тус тус эзэлж байгаа нь аймгийн эдийн засаг зөвхөн хөдөө аж ахуйн салбарт голлон тулгуурлаж буйг харуулж байна. Тиймээс цаашид зөвхөн хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт түшиглэх бус боловсруулах, үйлдвэрлэх салбарыг нэмэгдүүлж ажилтай орлоготой иргэдийг бий болгох бодлогын хүрээнд уг зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа гэдгийг Төв ймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолж байлаа.

Дашрамд дурдахад, арга хэмжээний үеэр Төв аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр 10 гаруй аж ахуй нэгжүүд 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан тухай Төв аймгийн ХАҮ-ийн тэнхмийн менежер Г.Отгонтуяа тодотгож байсан юм.

Т.Есүхэйтөмөр

 

 

相关新闻