Мэргэжлийн сэтгэлзүйч дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-20 16:40:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон ГБХЗХГ-аас хамтран Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулав.

Хүүхдийн эрхийн зөрчлийн 108 утсанд ирж байгаа дуудлагын дийлэнх хэсгийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байгаа аж. Тодруулбал 108 гэр бүл хүчирхийллийн тусгай дугаарын утсанд Төв аймгийн 17 сумаас 44 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бөгөөд ихэвчлэн хүүхэд хүүхэд өртөж байгаа юм.

Мөн мэргэжлийн сэтгэл зүйч байхгүйгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа тэдгээр хүүхдүүдэд шаардлагатай сэтгэлзүйн зөвлөгөө өгч чаддаггүй байна. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвийн Төв аймаг салбараас Аймгийн 27 сумын 30 сургуулийн 31 нийгмийн ажилтнуудад хүүхэд хамгаалал, өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийлэл, элдэв дарамтад өртөхөөс сэргийлэх, өртсөн тохиолдолд тэднийг хэрхэн хамгаалах, шаардлагатай үед сэтгэлзүйн зөвлөгөө өгч тэдний хэрхэн эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт гэж Төв аймгийн ГБХЗХГ -ын дарга Д.Бадамцэцэг хэлсэн юм.

Мөн энэ үеэр сумдаас ирсэн нийгмийн ажилтнуудын санал бодлыг сонссон юм. Цаашид хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилт, сэтгэлзүй, байр байдалд хяналт хийж хэрэгтэй тохиолдолд ярилцан  тэдний хамгааллын талаар анхаарч ажиллахыг нийгмийн ажилтнууддаа хандан Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг онцлон захиж байлаа.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻