Статистикийн тоон мэдээллийг энгийнээр хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-21 11:38:09

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Засгийн газар, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 50 гаруй ажилтанд статистикийн тоон мэдээллийн хэрэглээг оновчтой болгох сургалт зохион байгууллаа.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ярихдаа, “Үндэсний статистикийн хорооноос хэрэглэгчдийн статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр өрнүүлж буй ажлын хүрээнд сурагч, оюутан, эрдэмтэн, судлаач, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад сургалт явуулж буй юм.Түүнчлэн манай хорооны зүгээс гаргасан мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүргэхэд анхаарч байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан бидний гаргасан тоог хэрхэн энгийнээр олон нийтэд хүргэх вэ гэдэгт энэ сургалт тус болно гэж харж байна” гэв.

 Сургалтаар “Хүн ам, орон сууцны тооллогыг бодлого шийдвэрт ашиглах нь”,“Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол”, “Тоо болон мэдээллийн төрөл, хүснэгт, график, газрын зургааг илэрхийлэх”,“Дотоодын нийт бүтээгдэхүүн, нөөц ашиглалтын хүснэгт, тэдгээрийг тооцох арга зүй, ач холбогдол”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээний хэлбэр, төрөл, цахим хуудаснаас мэдээлэл авах”  зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

 Б.Заяа

相关新闻