Дундговь аймаг энэ оныг үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-03 19:49:48

Дундговь аймгийн Засаг дарга энэ оны анхны захирамжаараа 2017 оныг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил болголоо. Аймаг орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн, ажлын байр нэмэгдүүлэх нь энэ жилийн гол зорилго болох юм.  

Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт 15 сум бүрт нэг, аймгийн төвд 6 жижиг дунд үйлдвэр байгуулахаар тусгасан.Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зорилгоор “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр бий болгосон, бүтээгдэхүүнээ гадаад дотоодын зах зээлд нийлүүлж, борлуулалтын цар хүрээгээ өргөжүүлсэн бизнес эрхлэгчдээ дэмжих, мөн орчин үеийн шаардлагад нийцсэн хоол зоогийн газар, зочид буудал болон бусад үйлчилгээг бий болгох, Дундговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНХАУ- ынзах зээлд борлуулах зэргээр үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихтэй холбоотой хэд хэдэн ажлыг мөрийн хөтөлбөртөө төлөвлөсөн байна.

2017 оныг үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил болгосонтой холбогдуулан ажлын төлөвлөгөө боловсруулж батална. Мөн энэ зорилгыг хэрэгжүүлж ажиллах ажлын дэд хэсэг байгуулахыг Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н. Эрдэнэ- Очирт даалгасан байна.

Т. Отгонтуяа

相关新闻