Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-04 21:40:19

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Өмнөговь аймгийн иргэд, гишүүдтэйгээ хийх уулзалт өчигдөр боллоо. 

Аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон уг уулзалтанд тус аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, н.Эрдэнэбат, н.Эрдэнэ, н.Батзандан нартай уулзаж тэдний үзэл бодлыг сонссон юм. "Бид тав бол энэ намын таван өнгө" гэж н.Эрдэнэбат онцолсон бол эргэн харж юун дээр алдсанаа ухаарч урагшлах нь чухал байгааг Н.Алтанхуяг онцоллоо.

Энэ сарын 29-нд дээрх таван хүний аль нэг нь Ардчилсан намын даргаар сонгогдох бөгөөд намын даргыг сонгох сонгуульд цахим бүртгэлд хүртгүүлсэн, татвараа төлсөн гишүүд сонгууль өгөх эрхтэй болох ажээ. Тиймээс тус аймгийн Ардчилсан намаас бүх гишүүдээ намынхаа цахим бүртгэлд хамрагдахыг уриалсаар байна.

Д.Мишигсүрэн

相关新闻