Дөрөвдүгээр сарыг дуустал морь, тэмээний уралдаан болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-05 18:00:02

Өмнөговь аймагт таван сарын 01 хүртэл морь, тэмээний уралдаан болохгүй гэж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ мэдээллээ.

Тус аймгийн Ханхонгор суманд хонины цэцэг өвчин өнгөрсөн оны сүүлээр гарсан. Энэ нь Дорноговь аймгаас тус сумын нэг малчин өвчтэй хонь, хурга тээвэрлэн авч ирснээс үүдэлтэй байсан юм. Хэдийгээр уг өвчин намжсан ч амьд малын шилжилт хөдөлгөөнийг хорих аймгийн Засаг даргын албан даалгавар гаржээ. Үүнд хурдан морь, тэмээний уралдаан, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зэргийг хийхийг энэ оны таван сар хүртэл хорьсон байна.

Тус аймгийн Булган суманд тэмээний баярын арга хэмжээ жил бүр болдог бөгөөд энэ нь дотоод гадаадын жуулчдыг татах олонд танигдсан баяр болсон юм. Нэг малчны хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ зогсоход хүрчээ.

Д.Мишигсүрэн

相关新闻