Монголбанк 2497.00 төгрөгийн ханшаар 44.0 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-05 18:40:29

 Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад  Монголбанк 2497.00 төгрөгийн нэг ханшаар 44.0 сая ам.доллар, 362.05 төгрөгийн нэг ханшаар 10.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Харин банкуудаас 2497.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 60.4 сая ам.доллар, 359.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 108.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

 Мөн өдрийн арилжаанд банкууд своп, форвард хэлцэл байгуулах санал ирүүлээгүй байна.

相关新闻