"Голомт секьюритиз ҮЦК” ХХК-ийн оноосон нэрийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-05 18:46:06

Санхүүгийн зохицуулах хорооноос "Голомт секьюритиз ҮЦК” ХХК-ийн оноосон нэрийг “Голомт капитал ҮЦК” ХХК болгон өөрчлөлт оруулжээ.

Уг шийдвэрийг өнгөрсөн оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 330 тоот тушаалаар баталгаажуулсан байна.

Харин өнөөдөр СЗХ-ны даргын тушаал, “Голомт капитал ҮЦК” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Хөрөнгийн биржийн гишүүний бүртгэлд өөрчлөлт оруулж,  “Голомт капитал ҮЦК” ХХК болгон бүртгэлээ.

相关新闻