5500 гаруй тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд 7400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ.
Завхан аймаг нь нийт 9400–аад тээврийн хэрэгсэлтэй. Үүнээс 40 хувь нь аймгийн төв Улиастайд бусад нь хөдөө сумдад байдаг байна. Үүнээс 5500-аад нь Завхан аймгийн дугаартай ба үлдсэн 25 хувь нь гадны болон Улаанбаатар, бусад аймгийн дугаартай автомашин техникийн хяналтын үзлэгт оржээ.
Дашрамд дуулгахад Завхан Авто тээврийн төв нь тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл, улсын дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хот хоорондын ачаа тээвэр, зорчигч тээвэр, хөдөлгөөний шуурхай зохицуулалт хийх үндсэн чиг үүрэгтэй аж.
Б.Мягмарсүрэн